Танай байгууллага экспортод зорьж байгаа бол #The Export Readiness Scorecard буюу “Экспортын бэлэн байдлын үнэлгээний карт”-ыг ашиглан юуны өмнө бэлэн байдлаа үнэлж, бэлтгэлээ хангахад шаардлагатай гол цэгүүдээ тодорхойлох хэрэгтэй байдаг.
Экспортийн бэлэн байдлын 12 асуулт:
- Яагаад экспорт хийхийг хүсч байгаагаа бид мэднэ;
- Яагаад гадаад хэрэглэгч нар манай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахыг хүснэ гэдгийг бид мэднэ;
- Манай компани бизнест олон жилийн туршлагатай бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой;
- Манай харилцагч банк бидний экспорт хийх хүсэлтэй байгааг мэднэ, мөн тэд эргэлтийн хөрөнгө ба худалдааг санхүүжүүлэхэд бэлэн байгаа;
- Бид олон улсын зах зээл дээр манай бүтээгдэхүүний эрэлт байгаа гэдгийг мэдэж байна;
- Бид одоогоор хөрш орнууддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулж байгаа;
- Бид Англи хэл болон бусад гол гадаад хэлүүд дээр вэб сайтаа хөтөлдөг;
- Манай ажилтнууд олон улсын худалдааны дүрэм журмыг дагуу ажиллахад сургагдсан бөгөөд бидний экспорт хийхээр зорьж буй орны хэлийг хэлэлцээр, хамтын ажиллагаанд ашиглах чадвартай;
- Бид Монголын зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилдаг;
- Манай компани экспортын захиалгыг биелүүлэх хангалттай нөөцтэй (хүн, үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын капитал);
- Бид бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигддаг Олон улсын стандартуудын талаарх мэдлэгтэй;
- Бидэнд экспорт хийх төлөвлөгөө бий.
Эх сурвалж: #EBRD Export readiness training materials
Thanks for sharing your know-how!
LikeLike