МЕЛЬБУРН БУЦАХ ДӨХЛӨӨ

Ирландийн Дублин гэх Европийн нэгэн сайхан хотод ирсэн зорилго маань биелж Мельбурн буцах дөхлөө. Энд миний бие #Superfy хэмээх байгальд ээлтэй (sustainable) технологи бүтээдэг компанид багийн гишүүдийнхээ хамт амжилттай ажиллаж тэдний олон улсад тэлэх зах зээлийн судалгаа болон стратегийг боловсруулж, тайлангаа амжилттай танилцууллаа. Бидний судалгааны ажилд харилцагч маань маш өндөр сэтгэл ханамжтай байсныг дурьдахад таатай... Continue Reading →

ИРЛАНДИЙН ТРИНИТИ (TRINITY COLLEGE) КОЛЛЕЖООР ЗОЧИЛСОН МИНЬ

Өнгөрсөн оны сүүлээр Ирланд орохдоо тус улсад 23 дахь жилдээ ажиллаж, амьдарч буй Sara Batsukh эгчтэй танилцаж, түүний ажлаар зочлох боломж олдсон юм. Тэр бээр Ирландын Дублин хотын төвд байрлах алдарт Тринити коллеж (Trinity College Dublin)-д Европын холбооны санхүүжилттэй төслүүд хариуцсан зохицуулагчаар ажилладаг. Энэ өндөр босготой Дэлхийн хэмжээний академик их сургуульд амжилттай ажиллаж, доктор, профессоруудыг... Continue Reading →

МАГИСТРЫН ОЮУТНУУД ХЭР ИХ УНШДАГ ВЭ?

Нутаг буцах дөхөөд авч явах хэдэн номоо цэгцэлж байгаад гэнэт энэ бичвэрийг оруулмаар санагдлаа. Нэг чемодан ном бол худалдаж авсан л юм байна. Уг нь Kindle-аар цахим ном авч уншдаг байсан юм. Харин сүүлийн үед хэвлэмэл хэлбэрээр унших нь сонирхолтой бас таашаалтай болоод байна, нас явж байгаагийнх юм болов уу кк Их сургуульд магистрын түвшинд... Continue Reading →

Хувь хүний хөгжилд нөлөөлдөг 24 зан чанар

2000-аад оны эхээр Кристофер Петерсон, Мартин Селигман нараар ахлуулсан эрдэмтдийн баг өргөн хүрээтэй судалгаа хийж, хувь хүний хөгжил, сайн сайхан байдалд нөлөөлдөг дараах 24 зан чанарын давуу талыг тодорхойлсон байдаг. Бүтээлч байдал Сониуч зан Шүүмжлэлт сэтгэлгээ Суралцахуйд дурлах Алсыг харах Эр зориг Тэвчээр Үнэнч байдал Урам зориг Хайр Сайхан сэтгэл Нийгмийн оюун ухаан Багаар ажиллах... Continue Reading →

🎯 IELTS 6.5 ОНОО ЗОРЬСОН МИНИЙ АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ

( Алдааг минь давталгүйгээр, богино хугацаанд Англи хэлээ сайжруулж, IELTS-ийн оноогоо ахиулаарай ) Энэхүү нийтлэлээ Англи хэлээ сайжруулах, цаашлаад Англи хэлний албан ёсны шалгалтуудын нэг болох #IELTS өгөхөөр төлөвлөж буй, эсвэл хамгийн багадаа IELTS-ийн 6.5 оноо авахаар зорьж буй хүн бүхэнд урам зориг, хүсэл тэмүүлэл өгөхөд зориулав. Та энэхүү нийтлэлээс IELTS шалгалтын тухай товч ойлголт... Continue Reading →

AUSTRALIA AWARDS – ХАМГИЙН ӨГӨӨМӨР ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

(Нас харгалзахгүйгээр гадаадад суралцахыг хүсэж буй хүн бүрд зориулав) 2019 оны 8 сарын 14 өдөр буюу одоогоос бараг 4 жил орчмын өмнө миний бие Австралийн Засгийн Газрын Тэтгэлэгт (Australia Awards) тэнцсэн тухай гайхалтай сайхан мэдээг хүлээн авч байжээ. Энэ мөчийг миний бие олон жил сэтгэлдээ тээж, түүнд чадах чинээгээрээ өрийгөө бэлтгэж байсан билээ. Үнэхээр гоё... Continue Reading →

АВСТРАЛИД СУРАЛЦАХАД ТАНЫГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?

Миний хувьд Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг (Australia Awards – энд талаар дараа тусдаа бичнэ) буюу Австралийн татвар төлөгчдийн мөнгөөр Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Мельбурны Их Сургуульд суралцах аз тохиосон нэгэн билээ. Энд ирхээс өмнө ер нь Австралийн их, дээд сургуульд суралцахад сургалтын орчин, арга барил гээд яг юу хүлээж байгаа бол? ер нь... Continue Reading →

ЗУН = СУРАХ ЦАГ ?

Миний туршлагаас харахад зуны улирал бол өөрийгөө хөгжүүлж, сул талаа ялан дийлэхэд хамгийн тохиромжтой улирал юм. Үүнд 5, 6, 7, 8 саруудыг хамруулж болох юм. Үндсэндээ жилийн 1/3 хугацаа. ЯАГААД ГЭЖ ҮҮ? - Нар өглөө 5 цагт мандаж, 21 цагт жаргана: Хэрэв нар мандахтай зэрэгцэн босч, өглөөг ашиглаж чадвал ажлын цаг хүртэл бүтэн 4 цаг... Continue Reading →

ТА “КАПИТАЛИСТ” ХУВЬ ХҮН МӨН ҮҮ?

80-аад оноос хойш төрсөн залуус бол капиталист нийгмийн сайн, муу талд хүмүүжил, боловсролоороо дамжуулан суралцагсад юм. Тэд одоогийн нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг, бизнесийн эзэд, бас ухаалаг хэрэглэгчид. Санхүүгийн эрх чөлөө, Хүний эрх, Жендерийн тэгш байдал, Нийгмийн хариуцлага, Хэрэглэгчийн эрх ашиг, Дэлхийн хэмжээний боловсрол, Хүртээмжтэй нийгэм зэрэг зүйлс тэдний ухамсартай, ухамсаргүй үйлдлийн хөдөлгөгч хүч болдог. Эсрэгээрээ... Continue Reading →

“АРГА” яагаад чухал вэ?

Аливааг СУРАХ эсвэл ХИЙХ-ийн өмнө өөрт тохирох "АРГА"-г олж мэдэх нь чухал. Энэ нь танд эсвэл танай байгууллагад нэг талаас цаг, мөнгө, нөөцөө хэмнэх, нөгөө талаас өндөр гүйцэтгэл гаргах, үр өгөөж авч ирэхэд шууд нөлөөлдөг. Ж нь: Танд 1-100 тооны нийлбэрийг ол гэсэн даалгавар өгвөл та шууд тооны машинаа шүүрч аваад 1+2+3+4+5 ... гм бодож... Continue Reading →

Blog at WordPress.com.

Up ↑