About me/Миний тухай

TSOGTBAATAR GANKHUYAG

Certified Management Consultant, Certified Management System Lead Auditor (ISO9001, ISO14001, ISO45001, ISO22000)

СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

ISO менежментийн системийн стандарт: 30 гаруй салбарын 50 гаруй бизнесийн байгууллагад ISO9001, ISO45001, ISO14001, ISO22000, ISO22301, ISO21001 болон Нэгдмэл удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх төслүүдийг ахалж ажилласан.

Бизнесийн орчны судалгаа, шинжилгээ: Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн хөгжлийн банк зэрэг донор байгууллагууд болон дотоодын томоохон компаниудын захиалгат 60 гаруй төсөл хөтөлбөрүүдэд үндэсний зөвлөх, ахлах судлаачаар ажиллаж байсан.

Стратегийн удирдлага: Дотоодын 10 гаруй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад Тэнцвэрт төлөвлөлт (Balanced Scorecard) аргачлалаар стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын систем нэвтрүүлэх төслийн багийн ахлагчаар ажилласан.

Олон улсын бизнес, экспорт: Экспортийн бэлэн байдлын үнэлгээ, төлөвлөлтийн төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байна.

АЖЛЫН ТУРШЛАГА

Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч, ОШМИ ГРУПП
(2010 – Одоо )
ОШМИ Групп нь Олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой (sustainable) бизнесүүдийг бий болгох чиглэлээр ISO менежментийн системийн олон улсын стандартуудын сургалт, баталгаажуулал болон Стратеги, Чанар, ХЭМАБ, Байгаль орчны сургалт, үйлчилгээ үзүүлдэг. Салбартаа тэргүүлэгч компани. Вэб сайт: http://www.oshmi.mn, http://www.mscs.mn

Гүйцэтгэх захирал, АЛТАН ЖОЛОО ГРУПП
(2010, 2015, 2017 – 2018)
2017-2018 онд “Сансар” сүлжээ дэлгүүрийн Гүйцэтгэх захирлаар ажиллав. Ребрэндинг, Loyalty хөтөлбөр, Тэнцвэрт төлөвлөлт (Balanced Scorecard) зэрэг бизнесийн өөрчлөлт, шинэчлэлтийн олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн 2015 онд “Алтан Жолоо Импекс” компанид дэд захирлаар ажиллаж S&OP нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Вэб сайт: http://www.altanjoloo.mn

Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч, ИРИМ ХХК
(2008 – 2020)
Тус компани нь зах зээл, нийгэм эдийн засгийн судалгаа, үнэлгээний чиглэлээр ажилладаг компани бөгөөд их сургуулийн багш нартайгаа хамтран байгуулж байлаа. Өдгөө салбартаа тэргүүлэгч компани болжээ. Вэб сайт: http://www.irim.mn

Blog at WordPress.com.

Up ↑