Хувь хүний хөгжилд нөлөөлдөг 24 зан чанар

2000-аад оны эхээр Кристофер Петерсон, Мартин Селигман нараар ахлуулсан эрдэмтдийн баг өргөн хүрээтэй судалгаа хийж, хувь хүний хөгжил, сайн сайхан байдалд нөлөөлдөг дараах 24 зан чанарын давуу талыг тодорхойлсон байдаг.

📌 Бүтээлч байдал

📌Сониуч зан

📌 Шүүмжлэлт сэтгэлгээ

📌 Суралцахуйд дурлах

📌 Алсыг харах

📌 Эр зориг

📌 Тэвчээр

📌 Үнэнч байдал

📌 Урам зориг

📌 Хайр

📌 Сайхан сэтгэл

📌 Нийгмийн оюун ухаан

📌 Багаар ажиллах

📌 Шударга байдал

📌 Манлайлал

📌 Өршөөл

📌 Даруу байдал

📌 Болгоомжтой байдал

📌 Өөрийгөө хянах

📌 Гоо сайхныг үнэлэх

📌 Талархал

📌 Найдвар

📌 Хошин мэдрэмж

📌 Сүнслэг байдал

Тэдний үзлээр ямар ч хүн хүсвэл дээрх зан чанарын давуу талуудыг өөртөө хөгжүүлэх боломжтой.

Гэтэл бидний ихэнх нь өөрсдийгөө Би “…………….” л хүн (I AM “……..”) гэж тодорхойлоод түүнийхээ хүлээсэнд орж, өөрийн өсөх боломжийг хаасан байдаг. Жишээ нь, Би “Тэвчээргүй”, Би “Зориггүй”, Би “Төлөвлөгч хүн биш”, Би “Багаар ажиллах хүн биш”, Би “Манлайлагч төрлийн хүн биш”, Би “Хэлний авъяасгүй”, Би “Тооны хүн биш” гм.

Үүний оронд та дараах байдлаар бодож эхэлбэл өөрийгөө аль чиглэлээр хөгжүүлэх боломжтой юм. Жишээ нь:

– Би “Манлайлагч төрлийн хүн биш” гэхийн оронд Надад “Манлайлагчид байх А, B, C чанаруудас А нь байна, харин B, C-г хөгжүүлэх хэрэгтэй”;

– Би “Багийн тоглогч биш” гэхийн оронд Надад “Багаар ажиллахад шаардагдах чадваруудаас A, B нь байна, харин C -г хөгжүүлэх хэрэгтэй”;

– Би “Хэлний авъяасгүй хүн” гэхийн оронд Би “Миний Англи хэлний A чадвар гүйгүй, харин B, C-ийг сайжруулах хэрэгтэй” гэх мэт.

Тиймээс аливаад ӨСӨХ СЭТГЭЛГЭЭ #GROWTH MINDSET-ээр хандаж чадвал өөрийн хүсч буй зан чанар, чадварыг хөгжүүлж, ажил, амьдралдаа амжилт гаргах боломжтой.

Өөрийгөө бүү хязгаарлаарай!

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑