Өнгөрсөн оны сүүлээр Ирланд орохдоо тус улсад 23 дахь жилдээ ажиллаж, амьдарч буй Sara Batsukh эгчтэй танилцаж, түүний ажлаар зочлох боломж олдсон юм. Тэр бээр Ирландын Дублин хотын төвд байрлах алдарт Тринити коллеж (Trinity College Dublin)-д Европын холбооны санхүүжилттэй төслүүд хариуцсан зохицуулагчаар ажилладаг. Энэ өндөр босготой Дэлхийн хэмжээний академик их сургуульд амжилттай ажиллаж, доктор, профессоруудыг нь зохион байгуулж Европын холбооноос төсөл босгох ажлыг нугалж буй Монгол хүн гэхээр бахархмаар.
Түүнтэй Ирландын нийгэм, эдийн засаг, боловсролын систем, Ирланд дахь Монголчууд, цаашлаад Монгол улсын одоо ба ирээдүй гээд олон сэдвээр мэдээлэл солилцсон. Түүний хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд Ирланд руу Монголчууд сурах, ажиллах зорилгоор ихээр очиж байгаа юм байна. Энэ нь ч намайг Дублинд байх үед илт ажиглагдаж байв. Миний хувьд өдөр бүр шахуу гудамд, эсвэл аль нэг хоол, үйлчилгээний газар Монголчуудтайгаа таарч байсан. Ихэнх нь кассир хийж байгаа харагдсан. Магадгүй бусад хүмүүстэй харьцуулахад Монголчууд маань илүү итгэл даадаг, хариуцлагатай байдаг байх. Ямартай ч түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлж байсан. Сонирхолтой нь хаа ч явсан Монголчууд бие биеээ шууд хараад л таньдаг тээ? “Монголоос ирсэн үү?” Гээд л кк. Царай зүс, биеийн хэлэмж, за тэгээд англиар ярьж буй аялгаас нь шууд ойлгомжтой л байдаг байх л даа
.
Sara Batsukh эгчийн хувьд Монгол залуучуудад Ирландыг зорихоосоо өмнө 3 зүйлийг анхаарахыг захиж байсныг энд хуваалцъя.
Англи хэлийг Монголоо сайн сураад ирэх. Учир нь Ирландад байрны түрээснээс эхлээд амьдрах зардал өндөр. Тиймээс ядаж анхан, дунд түвшнийхээ анли хэлийг аль болох Монголдоо сураад ирвэл зардал хэмнэх давуу талтай.
Их, дээд сургуульд суралцах төлөвлөгөөтэй бол аль болох сургуулиас нь эсвэл бусад эх үүсвэрүүдийг судалж, тэтгэлгээр суралцах боломж хайх. Олон залуус Ирландад суралцахаар очиж байгаа залуусын багагүй хэсэг нь сургалтын төлбөр, амьдралын зардал зэрэг асуудлаас болоод зорилгодоо хүрэлгүй буцдаг.
Суралцах хугацаандаа цагийн ажлууд хийж санхүүгээ болгох нь хэвийн зүйл, харин тэр түвшиндээ үүрд гацаж болохгүй. Өөрийгөө дайчилж дараагийн түвшний ажлуудад шилжих хэрэгтэй. Миний хувьд мөн түүнтэй санал нэг байна.
Хэрэв та Ирландад суралцах төлөвлөгөөтэй байгаа бол Тринити коллежийг (Trinity College Dublin) судлаад үзээрэй. Тус сургууль нь 1592 онд байгуулагдсан Ирландын №1 их сургууль бөгөөд Дэлхийн шилдэг их сургуулиудын ранкаар 81-161 (QS & THE Ranking) хооронд эрэмбэлэгдсэн байдаг. Ялангуяа боловсрол, судалгаа шинжилгээ, инновац чиглэлээр алдартай сургууль юм.
Цаг гаргаж сургуулиа танилцуулж, үнэтэй туршлагаасаа хуваалцсан Sara танд баярлалаа. Амжилт хүсье!
Аялалын тэмдэглэл, Ирланд улс
2024.02.02
Г.Цогтбаатар






Trinity College-д ажилладаг Sarah эгч
Leave a comment