Австралид ХОВОРдсон 3 ажил

Австралид ХОВОРдсон 3 ажил:

  1. Цагдаа
  2. Кассир
  3. Түгээгч

Техник, технологи, нийгмийн хөгжилтэй хамааралтайгаар зарим ажлын байр хэрэгцээ багасч, чиг үүрэг нь өөрчлөгдөж байгаа жишээг Австралиас олныг харж болно.

Одоо харьцуулаад бодоход Монгол бол бас л их Цагдаажсан улс юм байна. Улаанбаатарт бол км хүрэхгүй газар хэдэн ч цагдаа зогсдог билээ дээ. Сайхан залуусыг олон арваар нь өвөл зунгүй л гадаа зогсоож харагддаг шүү дээ. Харин Мельбурны хувьд 5 сая хүнтэй хот гэхэд өдрийн цагаар цагдаа ер нь л харагддаггүй. Магадгүй хот доторхи сс тv камер хяналт сайн учраас тэднийг биеэр зогсоох шаардлага байдаггүй байх.

Түүнчлэн дэлгүүр, худалдааны төвүүдэд кассир ер нь бага байдаг. Тухайлбал Woolworths, Coles, Target, КМарт гм томоохон дэлгүүрүүдэд хэрэглэгчид ихэнхдээ авсан бараагаа өөртөө үйлчлэх автомат машинд (self-checkout) уншуулж, тооцоогоо хийгээд гарах жишээний.

Мөн ШТС-үүд бол үндсэндээ түгээгчгүй болжээ. Хэрэглэгч мөн л өөртөө үйлчилж байна. ШТС дээр ихэвчлэн 7 Eleven, Coles гм дэлгүүрүүд байх ба хэрэглэгч өөрт шаардлагатай хэмжээгээрээ машинаа шатахуунаар цэнэглээд, тооцоогоо тэдгээр дэлгүүрт өөрөө орж хийнэ.

Ер нь хөгжингүй нийгэмд бүх салбарт хүний оролцоог техник, технологиор эрчимтэй орлуулж байгаа байдал харагдаж байна. Тун удахгүй Монголд мөн энэ биелэлээ олох бизээ.

Г.Цогтбаатар

2023.01.04
Мельбурн, Австрали

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑