#CEOSurvey2020 -д хамрагдсан захирлуудын хувьд гол санаа зовж буй асуудал нь бизнес процессын хоцрогдол гэжээ. Энэ нь үнэхээр үнэн юм. Монголын бизнесийн салбарууд дахь компаниудын өрсөлдөөний нөхцөл байдлыг ажиглаж байхад ихэнхдээ #ОУ-ын өрсөлдөгчид эсвэл #Франчэйз бизнесүүд дотоодын зах зээлд орж ирснээр тухайн зах зээл дээр олон жил давамгайлж байсан #Монголын компаниудыг тодорхой хугацааны дараа зах зээлээс үндсэндээ арчиж байна. Энэ нь бүх салбарт харагддаг. Тухайлбал:
- Түргэн хоолны салбарт #Pizzahut #KFC орж ирхээс өмнө #НоёнПицца гол тоглогч байлаа. Сүүлд #BurgerKing нэмэгдлээ;
- Худалдааны салбарт #EMart-г нээгдэхээс өмнө #Номин гол тоглогч байв, дээр нь нэмэгдээд #Circle-K, #CU зэрэг франчэйзүүд нээгдснээр Улаанбаатар дахь #ConvenienceStore буюу жижиг дэлгүүрийн зах зээл үндсэндээ тэдний мэдэлд шилжих нь тодорхой боллоо;
- Зочид буудлын салбарт #ShanriLa, #HolidayInn, #Romada зэрэг ОУ-ын брэндүүд голлох тоглолтыг хийж байна;
- Цаашлаад санхүү, татварын зэрэг мэргэжлийн зөвлөх үйлчилгээний салбарт #Deloitte, #KPMG, #EY зэрэг дэлхийн томууд мөн ажиллаж байна.
Ерөнхийдөө энэ нь хөгжиж буй бусад орнуудад ч харагддаг зах зээл дэх өрсөлдөөний зүй тогтол юм. Хөгжиж буй орнуудын дотоодын брэндүүд дэлхийн брэндүүдтэй хэрхэн өрсөлдөх талаар #Harvard-н хэсэг эрдэмтдийн гаргасан онол байдаг. Дотоодын брэндүүд ОУ-ын брэндүүдэд цохигдож буй олон шалтгаан байгаагаас хамгийн гол шалтгаан нь #БизнесМодель, түүнийг дагасан #БизнесПроцесс нь өрсөлдөх чадваргүй, сул дорой байгаатай холбоотой юм. Тиймээс дотоодын брэндүүд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх эхний алхам бол #БизнесМодель -н #Бэнчмаркинг /Харьцуулсан судалгаа хийж, бизнес модел ба бизнес процессын хувьсгал хийх шаардлагатай.
Ийм өөрчлөлт хийхгүйгээр #Маркетинг, #ХүнийНөөц, #Санхүү, #Үйлдвэрлэл -н хичнээн сайн сайжруулалт, өөрчлөлт хийсэн ч #ОУ-н брэндүүдтэй хийх өрсөлдөөнд хоцрох болно.
Г.Цогтбаатар
2020.03.13
Leave a comment