ЦАХИМ МОНГОЛ=ЦАХИМ СОНГУУЛЬ+ЦАХИМ ЗАСАГЛАЛ

Нөхөн сонгуулийн ирц шалдаа бууж, 40%-г ч давсангүй. Нэмэлт санал хураалт хийж хүчээр ирцийг хүргээд явах нь тодорхой л доо. Гэхдээ энэ байдлаар цаашид сонгуулиа үргэлжлүүлбэл ирэх сонгуулиудын ИРЦ ч, ҮР ДҮН ч энэ хэвээр гарах нь ойлгомжтой байна.

Сонгуулийн ирц, үр дүнд АН-ын хуваагдал, МАН-с бусад намын дэмжигчдийн санал хуваагдал зэрэг хүчин зүйлс нэг их падгүй болов уу. Харин илүү ортой нь иргэд, ялангуяа залуусын хувьд аливаа үйлчилгээ, үйл ажиллагаанд очер дараалалд зогсохоос зайлсхийж аль болох зайнаас оролцох, авах хандлагатай болсон нь илүү нөлөөлж байгаа байх. Цахимаар ажиллаж, сурч, бүх төрлийн үйлчилгээгээ авч байгаа энэ цаг үед Биечлэн очиж саналаа өгдөг уламжлалт арга барил явуургүй болж байгаа нь ойлгомжтой байна.

Тиймээс цаашид сонгуулийн ИРЦ, ҮР ДҮН-д ахиц гаргъя гэвэл Орон зай, Цаг хугацаанаас үл хамаарч ИНТЕРНЭТ-тэй л бол ЦАХИМаар СОНГУУЛИА өгдөг боломжийг нь хуульчлах, бүрдүүлэх хэрэгтэй байна.

ЦАХИМ сонгууль бол шинэ зүйл биш, олон оронд ашиглагдаад технологи нь сайжраад ирсэн зүйл. Хамгийн анхны цахим сонгуулийг ЭСТОНИ улс 2005 онд хийж байж. Сүүлд 2019 онд энэ улсын нийт сонгогчдын бараг 44% нь Парламентын сонгуульдаа саналаа цахимаар өгч оролцсон байна.

Цахим засаглалын суурь нь #Цахим сонгууль. Харин энэ хоёр бол #ЦАХИМ МОНГОЛ-ын тулгуур баганууд билээ.

2021.10.11

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑