Миний туршлагаас харахад зуны улирал бол өөрийгөө хөгжүүлж, сул талаа ялан дийлэхэд хамгийн тохиромжтой улирал юм. Үүнд 5, 6, 7, 8 саруудыг хамруулж болох юм. Үндсэндээ жилийн 1/3 хугацаа.
ЯАГААД ГЭЖ ҮҮ?
– Нар өглөө 5 цагт мандаж, 21 цагт жаргана: Хэрэв нар мандахтай зэрэгцэн босч, өглөөг ашиглаж чадвал ажлын цаг хүртэл бүтэн 4 цаг байна. Зөвхөн ажлын өдрүүдийг ашиглахад сард 88 цаг, дээрх 4 сарын хугацаанд 352 цаг, өдөрт шилжүүлбэл 44 ажлын өдөр өдөр болж байна. Хэрэв та өглөөг унтаж өнгөрөөдөг бол энэ өдрүүдийг алдаж байна гэсэн үг. Мөн үүн дээр оройн цагийн боломжийг нэмэх юм бол энэ өдрийн тоо 66 болно, үндсэндээ зөвлөн өглөө оройг ашиглахад өөрийгөө 2 сар тасралтгүй хөгжүүлж дөнгөх нь;
– Өвлийн саруудад нар бараг 9 цагт мандаж, орой 18 цаг гэхэд жаргасан байна. Бие физиологийн үүднээс хүн нар мандахад сэрж, нар жаргахад унтаж байх зохицуулалттай гэж үздэг. Тэхээр өвлийн улиралд өглөө, оройн цагийг ашиглахад болох боловч таны хувьд нэлээд хүч, энерги шаардагдах болно. Тиймээс ЗУН-ы хэдэн сарыг ашиглах нь илүү хялбар, үр дүнтэй.
ЗУН=АМРАЛТ гэж үү?
Дийлэнх залуусыг харахад энэ саруудыг АМРАЛТ гэж хардаг. Тэр ч утгаараа унтаж, идэж, зугаалж, зугаацаж өнгөрүүлдаг. Мэдээж хүнд амрах хугацаа хэрэгтэй боловч энэ бүх хугацааг амарч өнгөрүүлэх нь та өөрт байгаа ЦАГ ХУГАЦАА гэдэг МӨНГӨ-ийг хэрэгтэй зүйлдээ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлгүй, зүгээр л үрээд дуусгаж буйтай адил юм. Энэ үе бол таны амрах биш ӨРСӨЛДӨГЧ-өөсөө тасран холдох үе! ӨРСӨЛДӨГЧ гэдэг нь ТАНЫ МУУ, СУЛ, ДОРОЙ талууд болно.
ЗУН сурч, хийж болох зүйлс
Мэдээж таны хэрэгцээнээс хамаарч олон зүйл сурах, хийх хэрэгтэй байгаа. Гэхдээ та хамгийн чухал 1, үсрээд 2 зүйлийг сонгож, төвлөрч чадвал үр дүн үзнэ. 1 чухал сургалт, 1 чухал ажил байж болох юм. Зорилгоо хэмжигдэхүйц тодорхой тавь, нэгэнт зорилго тавьсан бол түүнд зарцуулах цаг хугацаа, нөөцөө гарга, үнэнч бай! Жишээ нь:
– Зорилго: IELTS 6.5 оноо авах
– Зарцуулах цаг: Өглөө бүр 3 цаг /5-8 цаг/
– Зарцуулах нөөц: Онлайн сургалт 350,000 төг+Шалгалтын төлбөр 550000 төг гм- Хэрэгжүүлэх төлөвлөгөө /аль болох нарийвчлалтай гаргах/ЗУН-ыг Зүй зохистой өнгөрөөе залуусаа!
Амжилт хүсье!
2021.05.08
Leave a comment