Д.Энхбат дэвшвэл сонгууль яах бол?

Миний төсөөллөөр:

1. Сонгогчдын ирц багадаа 10% өснө;

2. Аль ч нэр дэвшигч 50+1 санал авч чадахгүй тул сонгууль 2 үе шаттай явагдана;

3. Д.Энхбат & У.Хүрэлсүх 2 харьцангуй олонхийн санал авах нь тодорхой ба энэ тохиолдолд, 2-р шатны санал хураалтаар Д.Энхбат гуа багадаа 60%-н саналаар ялалт байгуулна.

ЯАЖ ГЭЖ ҮҮ?

1. Яг үнэндээ сүүлийн 2 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг сонголтгүй сонгууль гэж үзсэн учраас сонгогчдын ирцийн түвшин өмнө 2 сонгуультай харьцуулбал дунджаар 75-65% болж 10%-р унасан. Үндсэндээ залуус, нийгмийн сэхээтэн хэсгүүд энэ үеэр идэвхигүй хэсэгт шилжсэн. Хэрэв Д.Энхбат дэвшвэл энэ 10% буцаж нэмэгдэх ба нэмэгдсэн хувь Д.Энхбатыг дэмжигчдийн 25%-г бүрдүүлнэ.

2. УИХ-ын сонгуулийн дүн нь намуудын суурь дэмжигчдийн жинг илтгэдэг. Сүүлийн 2 удаагийн УИХ-ын сонгуулиар МАН дөнгөн данган нийт сонгогчдын 45%-н санал авч байгаа. Харин МАХН дунджаар 8%-н дэмжлэгтэй байгаа. Энэ 2 нийлээд 53%. Тиймээс МАН-д МАХН-г өөртөө нэгтгэхгүйгээр амжилтаа бататгах боломжгүй байсан учраас МАХН-г нэгтгэчихлээ. Гэхдээ? Энэ бол УИХ-н сонгууль биш, Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр нэр дэвшигч ХУВЬ хүний хүчин зүйл сонгуулийн дүнд ихээхэн нөлөөлдөг. Ж нь 2017 оны сонгуулиар МАХН-с дэвшсэн С.Ганбаатар нийт сонгогдчдын 31%-н санал авсан. Энэ нь намын рейтингээсээ бараг 20% илүү санал юм. Тэхээр энэ логик бас энэ удаагийн сонгуульд нөлөөлж таарна. Өөрөөр хэлбэл Д.Энхбат энэ удаад хувь хүний хүчин зүйлээрээ 20% биш юмаа гэхэд хамгийн багадаа сонгогчдын 10%-г ХУВЬ ХҮНИЙ ХҮЧИН зүйлээрээ авна.

Үүн дээр нэмэх нь “Зөв ХҮН” эвсэлд 2020 онд УИХ, ОН-н сонгуулиар саналаа өгсөн дэмжигчид буюу бараг нийт сонгогчдын 10% автоматаар өгч таарна.

Түүнчлэн 2 хуваагдсан ардчилсан намын нэг тал болох бараг нийт сонгогчдын 10% мөн түүнд санал өгнө.

Ингээд хамгийн багадаа нийт сонгогчдын 40% Д.Энхбатад өгөх ба мөн 40% У.Хүрэлсүх, 20% АН-с нэр дэвшигчид өгнө. Хэн ч 50+1 авахгүй тул хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчийн хооронд дахин санал хураах ба энэ үед Д.Энхбатын 40%+АН 20% нэмэгдэх болно.

Харин ХҮН-с Д.Энхбат гуа гарах эсэх нь бас асуудалтай байж магадгүй.

Хэрэв гарч чадвал нэлээд үзнэ шүү

Зүгээр л өөрийн төсөөллийг хуваалцав …

Жич: Энэ нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний үр дүн биш бөгөөд зөвхөн хувийн үзэл бодлыг илэрхийлж байгаа болно. Баярлалаа

2021.05.02

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑