“АРГА” яагаад чухал вэ?

Аливааг СУРАХ эсвэл ХИЙХ-ийн өмнө өөрт тохирох “АРГА”-г олж мэдэх нь чухал. Энэ нь танд эсвэл танай байгууллагад нэг талаас цаг, мөнгө, нөөцөө хэмнэх, нөгөө талаас өндөр гүйцэтгэл гаргах, үр өгөөж авч ирэхэд шууд нөлөөлдөг.

Ж нь: Танд 1-100 тооны нийлбэрийг ол гэсэн даалгавар өгвөл та шууд тооны машинаа шүүрч аваад 1+2+3+4+5 … гм бодож эхлэхээсээ өмнө энэхүү нийлбэрийг олох “АРГА”-г мэдэх нь зүйтэй гэсэн санаа. Харин “АРГА”-г нь мэдчихвэл (1+100)x100/2=5050 гээд хялбархан олох болно.

Үүнтэй адилхан дараах бүх асуудлыг шийдэх тохирох АРГА (ууд) бий:

👉 Англи хэл сурах

👉 Хөөрхөн харагдах

👉 Булчингаа хөгжүүлэх

👉 Гүзээгээ багасгах

👉 Буруу зуршлаасаа салах

👉 Харилцааны чадвараа дээшлүүлэх

👉 Оновчтой шийдвэр гаргах

👉 Цагийн менежментээ сайжруулах

👉 Цалингаа нэмэгдүүлэх

👉 Албан тушаал ахих

👉 Ажлын гүйцэтгэлээ сайжруулах

👉 Бүтээмжээ нэмэгдүүлэх гм …

Гол нь та өөрт эсвэл байгууллагадаа тохирох аргыг олж, эзэмших нь чухал юм. Миний бодлоор амьдрал дээр 3 төрлийн хүн байдаг. Эдгээр нь:

1-рт: АРГА зохиогчид – СЭТГЭГЧИД

2-рт: АРГА эзэмшигчид – БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС

3-рт: АРГА тоодоггүй хүмүүс – ЗАЛХУУРАГСАД

Аргыг зохиох гээгүй бол байгаа аргуудыг олж эзэмшихэд нэг их ухаан хэрэгтэй биш 🙂

Хорионы үеийг Хожооны үе болгож, Өөртөө эсвэл байгууллагадаа тулгамдсан АСУУДАЛ-ыг шийдвэрлэхэд туслах “АРГА”-д суралцаж идэвхитэй өнгөрүүлээрэй!

Амжилт хүсье!

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑