ISO9001:2015 Чанарын менежментийн системийн олон улсын стандартын гэрчилгээ авсан байгууллагын тоо

🌐 ISO Олон Улсын Стандартын байгууллагаас жил бүр ISO менежментийн системийн 12 төрлийн стандартаар баталгаажуулалтын байгууллагуудын (Certification bodies) олгосон хүчин төгөлдөр байгаа гэрчилгээний тоо хэмжээний талаар судалгаа гаргадаг. Судалгаанаас харахад өнгөрсөн онд Менежментийн системийн суурь стандарт гэгддэг #ISO9001:2015 Чанарын менежментийн системийн 📈883521 гэрчилгээ дэлхий даяар нийт 1217972 байршилд олгогдсон байна. Харин 🇲🇳 Монгол улсын хувьд 📊61 хүчин төгөлдөр гэрчилгээ, 96 байршилд олгогдсон байгаа нь өмнөх жилээс 30%-р өссөн үзүүлт болж байна. Энэ нь манай байгууллагууд менежментээ Олон Улсын түвшинд хүргэж, өрсөлдөх чадвараа сайжруулах чиглэлээр ямар их хүч хөдөлмөр зарцуулах болсоныг харуулах нэг үзүүлэлт юм. 👇 Графикаар 2019 оны байдлаар Монгол улсад #ISO9001:2015 -р олгогдсон ОУ-д хүчин төгөлдөр бүхий гэрчилгээний тоо хэмжээг харуулав. 💪 Дэлхийд өрсөлдөх Монгол компанийн төлөө #MSCS #OSHMI!

ISO9001:2015 стандартын гэрчилгээ авсан байгууллагын тоо, Дэлхий даяар

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑