Бизнес өргөжиж, томрохын хэрээр оршин тогтнох амин сүнс болсон ХЭРЭГЛЭГЧ-дээсээ холдож, ИХ МЭДЭХ -үүдийн чухал гэсэн бүхнийг хэрэгжүүлэгч үр ашиггүй систем болж хувирах өндөр эрсдэлтэй байдаг байна.
Тиймээс аливаа байгууллагад хэрэглэгчийн зах зээлд та бүхнийг арай өнгөлөг харагдуулж, ялгаж өгч буй тэр үнэ цэнийг бүтээх ҮНДСЭН ЗОРИЛГО-доо төвлөрөх, түүнээсээ төөрч хадуурахгүй байх; энэхүү үнэ цэнийг бүтээж буй ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-ндаа төвлөрөх, өөр бусад чухал шаардлагагүй зүйлсээр оролдохгүй байх боломжийг олгодог өөрийгөө цэвэрлэх механизм байх ёстой.
Энэхүү механизмыг бий болгохын тулд орчин үед байгууллагууд #LEAN thinking аргачлалыг ашиглаж байна. Форд Моторс компаниас эхтэй, #Тоёота продакшин системээр дэлхий нийтэд танигдсан энэхүү аргачлал нь энэ цаг үеийн менежментийн шилдэг аргачлалуудын нэгд зүй ёсоор тооцогдоно.
Энэхүү аргачлал нь байгууллагад ХЭРЭГЛЭГЧ-д үнэ цэнийг бүтээхэд оролцохгүй байгаа чухал шаардлагагүй зүйлс буюу #WASTE (Хаягдал)-г тодорхойлж, цэвэрлэгээ хийснээр зардлаа бууруулж, үр ашиг, бүтээмж, чанараа сайжруулах боломжийг олгодог. Байгууллагад байдаг цэвэрлэвэл зохих зүйлс буюу хаягдлууд (Waste) нь дараах 4 бүлэгт хуваагддаг бөгөөд Та бүхэн эдгээрийг тодорхойлж, цэвэрлэх цаг болсон эсэхээ тунгаан бодоорой!
- МЭДЭЭЛЭЛ
- Чухал бус мэдээллийг хүлээн авах, дамжуулах
- Үйл ажиллагаанд нийцээгүй мэдээллийн систем
- Нэгэнт автоматаар цуглуулсан өгөгдлийг дахин гар ажиллагаагаар шалгах
- Хэзээ ч ашиглаж байгаагүй эсвэл ашиглагдахгүй мэдээллийг цуглуулах
- Мэдээллийг дахин оруулах
- Мэдээллийн хэлбэр, форматыг хувиргах (Excel -с Word руу гм)
- Хэрэгцээгүй өгөгдөл
- Бүрдүүлэх боломжгүй өгөгдөл
- Орхигдсон, хаягдсан өгөгдөл мэдээлэл
- Тодорхой бус, алдаатай өгөгдөл
- Мэдээллийн аюулгүй байдлын асуудал /алдах гм/
- Мэдээллийн зөрчил, зөрүүтэй байдал гм
- ПРОЦЕСС (ҮЙЛ ЯВЦ)
- Алдаа
- Хаягдал
- Давтан хийх
- Товчлох
- Шалгах, хянах болон давтан хянах
- Зөвшөөрлүүд /Мэдээж бүх хяналт, зөвшөөрөл waste биш. Хэд байвал, Хэн хийвэл хамгийн тохиромжтой вэ?/
- Бараа материалын хэт их үлдэгдэл
- Тохиромжгүй ажлууд
- Үйлдвэрлэлийн илүүдэл
- Хүлээлгэ
- Илүү шаардлагагүй үйл ажиллагаа гм
- ФИЗИК ОРЧИН
- Цаг үрсэн, бүтээмж багасгасан төрөл бүрийн шилжилт хөдөлгөөнүүд. Ж нь: Тодорхой нэг уулзалт хийхээр нэгээс нөгөө оффисруу явах
- Уулзалтын цаг, уулзалтын өрөө давхацснаас хүлээлгэ үүсгэх, уулзалт цуцлагдах, хойшлох
- Үзэг, бал гм ямар нэг зүйл солихоор худалдан авалтын хэлтэсрүү явах гм
- ХҮН
- Тодорхойгүй үүрэг (тодорхойгүй эрх үүрэг, эрх мэдэл ба хариуцлага)
- Сургалтын алдаа
- Ажил таслалт
- Олон ажлыг зэрэг гүйцэтгүүлэх
- Ашиглагдахгүй байгаа авъяас чадвар
- Бүтэц зохион байгуулалтын шатлал, чирэгдэл
- Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын алдаа
- Стратегийн фокусаа алдах гм
Амжилт хүсье!
Leave a comment