Монгол ХУВЬ ХҮН-ий хөгжилд СААД болж буй 3 зүйл:

Ажил, амьдралын туршлагаасаа бодож Монгол залуусын хөгжлийг чөдөрлөж буй 3 зүйлийг бичлээ. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хандана бизээ 🙂

  1. Мэдлэгээс Материаллаг зүйлийг илүүд үзэх. Жишээ нь:
    • 10$ -р ном авахыг үнэтэй гэж үзэх хэрнээ 100$-н гутал, хувцаснаас мөнгө хайрлахгүй;
    • 100$-ын сургалтыг үнэтэй гэх хэрнээ 1000$-ын гар утсыг лизингдээд ч авчихна.
  2. Өөрийн болон бусдын цагийг үрэх. Жишээ нь:
    • Зорилгогүйгээр Facebook, Instagram, Twitter зэрэг сошиал медиа хэт их ашиглах;
    • Тоглоом, зугаа цэнгээнд хэт автах.
  3. Бусдад бурууг тохох, гомдоллох. Жишээ нь:
    • Надад дэмжлэг үзүүлэх аав ээж, хамаатан садан, найз нөхөд байхгүй учраас л би ийм яваа гэж өөрийгөө зөвтгөх;
    • Би хамгийн сайн нь байтал ажил олгогч намайг тушаал дэвшүүлэхгүй байна, эсвэл ажил олгогч маань л муу байсан учраас би ажлаасаа гарсан гэж ярих.

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑