Аливаа байгууллага зорилгодоо хүрэхэд:
👉 1-рт: #МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ
👉 2-рт: #ЛИДЕР
👉 3-рт: #НӨӨЦ гэсэн 3 чухал зүйл нөлөөлдөг.
Эдгээрийн аль нэг нь дутагдвал амжилт олохгүй. Ж нь хэдийгээр байгууллагууд #Менежментийн сайн систем-тэй байж болох ч түүнийг ашиглаж чадах #Лидер байхгүй бол тэр нь цаасан дээр л үлдэнэ.
Энэ өнцгөөс #УИХ-ын Сонгуулийн үр дүнг харвал:
📌 МАН-д дээрх 3 аль аль нь байснаар амжилтанд хүрэв. Харин:
📌 АН-д “ЛИДЕР” дутлаа;
📌 ЗХЭХ-д “НӨӨЦ” дутлаа;
📌 ШИНЭН болон ТБЭ-д “МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ” дутсан тул уналтанд орлоо гэж харагдаж байна.

Түүнчлэн макро талаасаа өрсөлдөгч нарын “Тоглоомын дүрэм” бас нөлөөтэй. Ж нь Сонгуулийн одоогийн #Мажоритари системд дээрх 3 хүчин зүйлийг бүрдүүлж чадсан нам л амжилт олох илүү магадлалтай. Тиймээс энэ систем нь ууган, том намуудад ашигтай бөгөөд жижиг, шинэ намуудад ашиг багатай байдаг. Бодит жишээ нь 2012 оны Сонгууль холимог системээр явагдах үед жижиг, шинэ намуудаас илүү олон төлөөлөл УИХ-д орж байсан билээ.
Хувийн эрэгцүүлэл …
2020.06.25
Leave a comment