Компанийн хөгжилд саад болж буй 3 зүйл

Монголд бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлж буй 3 зүйлийг өөрийн өнцгөөс бичлээ. Та бүхэн маань авах гээхийн ухаанаар хандана бизээ. Та бүхэн мөн өөрийн саналаа хуваалцаарай!

  1. Төрийн байгууллагын хүнд суртал, амбиц. Жишээ нь:
    • Бизнесээ дэмжих бодлого баталж, хэрэгжилтийг хянах ажил хийхийн оронд ижил төрлийн төлбөртэй үйл ажиллагаа эрхэлж, бизнесүүдтэйгээ өрсөлдөгч болчихдог;
    • Олон төрлийн тусгай зөвшөөрлүүдийг бий болгоно. Тэгээд тэрийг нь авах гэхээр тодорхой мэдээлэл өгөхгүй, утсаар залгуулна, имэйл бичүүлнэ, албан бичиг явуулна тодорхой хариу байхгүй, сүүлдээ утсаа ч авахгүй алга болно;
    • Танил, танил бишээр нь ялгаварлан гадуурхана. Тэрний, энэний хүн гэж хий хоосон хардана.
  2. Компанийн дотоод менежментийн сул талууд. Жишээ нь:
    • Үүсгэн байгуулагчдын амбиц. Гэр бүлийн гишүүдээсээ бусдад итгэхгүй, албан тушаал дэвшүүлэхгүй, бизнесийн хамтрагч болгох хүсэлгүй, бусадтай хамтрах сонирхолгүй;
    • Компанийн засаглалгүй. Хөрөнгө оруулагч, ТУЗ нь Гүйцэтгэх захирлаа, мөн Гүйцэтгэх захирал нь алба нэгжүүдийнхээ удирдлагыг даваад багт нь үүрэг даалгавар өгөх гэнэ, багийн гишүүдийг нь солих гэнэ;
    • Менежментийн тэнцвэрт системгүй. Борлуулалтаас өөр хэмжигдэхүйц зорилгогүй. Зорилго тодорхойлох, төлөвлөгөө гаргах, хуваарилах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг дэмжих, гүйцэтгэлийг хянах, зөрүүг бүртгэж сайжруулах процесс, дотоод стандартууд дутагдалтай;
    • Бизнес модель нь өрсөлдөх чадваргүй. Дотоодын маш олон бизнесүүд бизнес модель нь өрсөлдөх чадваргүйгээс олон улсын брэндүүд, франчайзуудад цохигдож байна.
  3. Бизнесийн гадаад орчны сөрөг үр нөлөө. Жишээ нь:
    • Уул уурхайн салбарын хөгжил болон глобалчлалын нөлөөгөөр бизнесүүд ажиллах хүчний хомсдолд орох. Ажиллах хүчин харьцангуй өндөр цалин, хангамжтай уурхайн компаниуд болон Солонгос зэрэг гадаад улс орнууд руу шилжсэнээр бусад салбарууд ажиллах хүчний дутагдалд орох;
    • Боловсролын чанар муу байгаагаас нийт ажиллах хүчний суурь мэдлэг, боловсрол муу байгаа нь бизнесийн нийт бүтээмжид сөргөөр нөлөөлж байна;
    • Дотоод зах зээлд бизнес эрхлэх орчин муу. Зээлийн өндөр хүү, татвар хураамжийн дарамт, валютын ханшны хэлбэлзэл, зах зээлийн хэмжээ бага гм.
    • Гадаад зах зээлд гарахад бодлогын дэмжлэг муу, далайд гарцгүйгээс бүтээгдэхүүний өртөг зардал өндөр гардаг гм.

Leave a comment

Blog at WordPress.com.

Up ↑