Цар тахлын үед эдийн засгаа сэргээх талаар дорвитой ажил хийж, тэр нь харьцангуй үр дүн өгч байгаа улс орнуудын нэг нь Австрали юм. 5 сараас эхлэн тус улс эдийн засгаа 3 үе шаттайгаар нээх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 3-р улирлын байдлаар өмнөх улирлуудын хөл хорионы улмаас алдсан байсан нийт ажлын байрныхаа 75%-ийг сэргээж чаджээ. Түүнчлэн Австралийн ЗГ-аас зарлаж буй нэгэн чухал хөтөлбөр нь “JobTrainer” юм. Covid-19-г даван гарахад бизнесүүдэд нөхцөл байдалд тохирсон шинэ стратеги, шинэ үйл ажиллагааны процесс, шинэ технологи хэрэгтэй болж байгаагаас гадна тэдгээрийг хэрэгжүүлэх шинэ мэдлэг, ур чадвар бүхий ажилтнууд шаардлагатай юм. Тиймээс энэхүү ур чадвар бүхий ажилчдыг бэлтгэх, цаашлаад ажлын байраар хангахад нь зориулж 90000 орчим жижиг, дунд бизнесүүдэд (200-аас доош ажилтантай) дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь 2021 оны 3 сар хүртэл үргэлжилж 180000 гаруй дадлагажигч хамрагдах ба тэдний цалингийн 50%-г (улирал бүр 7000$ хүртэлх) ЗГ-аас санхүүжүүлхээр болжээ.
Дээрхээс дүгнэвэл ISO менежментийн системийн стандарт хэрэгжүүлж буй аливаа байгууллагууд дараах 3 зүйлд анхаарвал зохилтой:
- Санамж 1: Аливаа стратегийг хэрэгжүүлэх гол нөөц нь тухайн стратегийг хэрэгжүүлэх “Ур чадвар бүхий Хүн” (7.1) байдаг. Тиймээс менежер, ажилчдыг хүлээгдэж буй ажлын шинэ мэдлэг, ур чадварт сургахгүйгээр (7.2) стратеги хэрэгжих боломжгүй!
- Санамж 2: Стратегиа өөрчилж байгаа бол Процесс ба технологио өөрчлөх шаардлагатай эсэх? Тэдгээрт өөрчлөлт гарч байгаа бол ажилчдад Шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх шаардлагатай эсэхийг мөн хэлэлцэж, төлөвлөж (6.3) байх.
- Санамж 3: Байгууллагуудын хувьд тус стандартуудын 6.3, 7.2 шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлж байгаа эсэхээ эргэн хараарай! Ур чадвар дутагдах нь зорилго, төлөвлөгөө (6.2) хэрэгжихгүй байх гол шалтгааны нэг
Leave a comment