Дэлхийн томоохон менежментийн зөвлөх компаниудын нэг болох #McKinsey&Company -аас 11 сарын эхээр Covid-19 цар тахлын нөхцөл байдал, цаашдын хандлагын талаарх “ДЭЛХИЙ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН”-г гаргасан.
Тус тайлан татан (татах: https://mck.co/3fk6sxZ) болон тус компанийн Ковид хариу арга хэмжээний төв (https://mck.co/36ZspP8) -ийн вэб сайтад зочилж үзээрэй. Та:
- Засгийн газар;
- Бизнес эрхлэгчид;
- Жижиг бизнесүүдэд зориулсан Ковид 19 хариу арга хэмжээний зөвлөмж, аргачлал, судалгаа, туршлагуудыг уншиж танилцан цаашдын төлөвлөгөөндөө ашиглах боломжтой байгаа.
McKinsey -н тайланд тусгагдсанаар хөгжингүй орнууд дахь Ковид 19 –ийн “ТӨГСГӨЛ”-ийн талаарх цаг хугацааны хувьд ялгаатай 2 төрлийн тодорхойлолт байна. Гэхдээ энэхүү төгсгөл ирэх хугацаа нь улс орнуудаар ялгаатай байх юм байна.

Манайх шиг хөгжил буурай улс орнуудын хувьд энэ хугацаа Төр засаг болон байгууллагуудын бодлого, шийдвэрүүдийн оновчтой байдал, иргэдийн ухамсар зэргээс хамаарч тодорхой хэмжээгээр (багадаа л 6-12 сар) нэмэгдэж таарах байх даа?
Leave a comment